“Home plaza” орчмын хөдөлгөөний өөрчлөлт
2019/10/04

“Home plaza“ орчмын хөдөлгөөнд хэрхэн зохицуулагдах талаар мэдээлэе. Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэх бол Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү явах хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж зорчдог хэвээрээ байх аж.

“Home plaza”-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох үүднээс Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хороолол талаас ирэх хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш эргэж, хотын төв рүү чиглэн, шинэ гүүрээр, Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэлд зорчихдоо гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийхээр зохион байгуулжээ. Харин Махатма Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөн Home plaza-гийн урд шинээр хийгдэх гэрлэн дохиотой уулзвараар нэвтэрч зорчих юм байна.

Мөн зурагт тод ногооноор тэмдэглэсэнчлэн явган зорчигчдод зориулсан гүүрэн гармыг шинэ гүүрэн зам дагуу хийж байгаа талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404