Хүүхдийн мөнгийг төрийн сангаар дамжуулан олгоно
2019/10/03

Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа ба хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг төрийн сангаар дамжуулан сар бүрийн 20-нд хүүхдийн дансанд байршиж байхаар зохицуулсан байна. Өмнө нь төрийн сангаас Монголбанканд шилжиж, тэндээс арилжааны банк руу хуваарилдаг байсан юм.

Уг тогтоолын өөрчлөлтийг наймдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж, төрийн сангаас хүүхдийг дансанд байршуулсан ба одоогоор санал гомдол ирээгүй байгаа гэнэ. 

Он гарсаар эхний гурван улирлын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгосон байна.

Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ын сугалаа, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шилжүүлээр шийдвэрлэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404