АН-ын дарга С.Эрдэнэ: Ээлжит бус сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй
2019/10/01

УИХ-ын 2019 оны намрын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өгөв.

 Тэрбээр “Ээлжит бус сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй. УИХ-ыг тараах хүндэтгэх шалтгаан хэрэгтэй. Үндсэн хуульд хоёрхон үндэслэл байгаа. Эрх баригчид УИХ-аа тараана гэж байгаа бол үндэслэлээ зөв гаргах ёстой. Үнэхээр чадамжгүй болсон гэж үзэжa байгаа бол тайлбарла. ЖДҮ, 60 тэрбум гэх мэт асуудлуудаа хүлээн зөвшөөрч байгаа бол бүх хариуцлагаа хүлээгээд явах ёстой

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулахыг АН дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьчихсан. Хоригоо эхлээд хэлэлцэнэ. Хоригийг хүлээж авах юм бол дараа нь ямар гарцууд байх вэ гэдгээ хэлэлцэнэ.

Манай нам аливаа асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь биш эрх баригчидтай зөвшилцөж, төрийн ажлыг зогсоохгүй, хэвийн явуулах талаас нь ажиллаж байгаа” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404