Өнөөдөр болох үйл явдлууд
2019/09/30

Есдүгээр сарын 30-нд болох үйл явдлын тойм:

“Буянт-Ухаа” спорт цогцолборт Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд болж буй оюутан залуусын "Спорт наадам"-ын сагсан бөмбөг, волейболын тэмцээн эхэлнэ. Утас: 96635753, 90098082, 89477713, 99285651

08.30 цагт НҮБ-ын байранд “Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамж”-ийг танилцуулна.

10.30 цагт БСШУСЯ-ны гадна талбайд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд цуглаан зохион байгуулна.

11.00 цагт МУИС-ийн Номын санд профессор Александра Панзарелли "ВЕНЕСУЭЛ УЛСЫН АРДЧИЛАЛ ЯАГААД НУРАВ?" сэдвээр лекц уншина.

14.00 цагт МҮХАҮТ-д профессор Александра Панзералли “Хувийн өмчийг төр хэрхэн хамгаалах вэ”  сэдвээр лекц болно

Төрийн ордонд

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлалын хүрээнд

09.30 цагт Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авна.

09.50 цагт Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар хэлэлцээ хийнэ.

10.40 цагт Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар албан ёсны хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера бараалхана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, “Оюу толгой” ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх “Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Монголын Үндэсний фронт”-оос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404