Ховд аймгийн ЗДТГ 800 оноо авсан сурагчдыг урамшуулав
2019/09/27
2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан гурван сурагчид тус бүр 500 мянган төгрөгийн урамшуулал олгов.
Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн  сурагч Ү.Батхүрэл, ХИС-ийн дэргэдэх Лицей ахлах сургуулийн сурагч Б.Тогтуунсувд нар биологи, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч А.Цэвэлмаа монгол хэлний хичээлээр тус тус элсэлтийн ерөнхий  шалгалт өгч  800 оноо авсан байна.
Эдгээр сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх зорилгоор Ховд аймгийн "Аваргууд” хөтөлбөрийн хүрээнд тус бүр 500 мянган  төгрөгийн урамшуулал олгож, батламжийг эцэг, эхэд нь гардуулан өгөв.
Цаашид Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор жил бүр зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон сурагчдыг урамшуулж хэвшинэ. Мөн бэлтгэсэн багш нарт урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 700 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ.  
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404