Япон, АНУ худалдааны хэлэлцээр байгуулжээ
2019/09/26

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар лхагва гарагт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

 

“Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр АНУ дахь Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр талын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Мөн Япон болон АНУ-ын талд харилцан ашигтай байна гэдэгт итгэлтэй байна” гэж Абэ Шинзо мэдэгджээ.

 

“АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан татвар маш бага боллоо. Энэ бол Америкийн фермийн аж ахуй эрхлэгчид, тариаланчдын хувьд том ялалт юм” гэж Д.Трамп хэлсэн байна.

 

Хэлэлцээрт заасны дагуу Япон АНУ-ын фермийн аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд зах зээлээ нээхээр болжээ. Япон АНУ-ын үхрийн махны татварыг 38.5 хувиас 9 хувь хүргэж бууруулжээ.

 

Талууд цаашид автомашин болон авто сэлбэгийн татварын талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэх бөгөөд Японы тал уг татварыг цуцлахыг АНУ-аас хүсэж байгаа юм. Япон, АНУ-ын удирдагчдын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, АНУ Японоос импортолсон автомашинуудын нэмэлт татвар ногдуулахгүй ажээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404