“Эрдэнэс Монгол” ХХК “Эх оронч худалдан авалт” өдөрлөгийг зохион байгууллаа
2019/09/19

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгыг дэмжиж,  Эрдэнэс  Монгол ХХК, МҮХАҮТ  хамтран   “Эх оронч худалдан авалт“ өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Үзэсгэлэнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч МҮХАҮТ-ын гишүүн нийт 25 байгууллага болон Эрдэнэс  Монгол ХХК-ийн  удирдлага, менежментээр ханган ажилладаг  охин хараат 11 компани оролцсон юм.  

“Эрдэнэс Монгол” компани эдийн засгийг төрөлжүүлэх  хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих,  Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүч үйлдвэрлэх зэрэг томоохон төслүүдийг эхлүүлээд байгааг Эрдэнэс Монгол ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан захирал Ц.Батсайхан өдөрлөгийн үеэр дуулгасан.  

МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, Эрдэнэс Монгол ХХК-ийн газрын захирал нар М.Цэнгэл нар зохион байгуулагч байгууллагуудыг төлөөлж үг хэлсэн тэрээр хувийн хэвшлийнхэн төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцож үйл ажиллагаагаа өргөтгөх  өргөн боломж нээгдэж байгааг онцлов.

Үндэсний  үйлдвэрлэгчид  Эрдэнэс Монгол ХХК-ийн охин болон хараат компаниудад бараа бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотоодоо үйлдвэрлэх, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаад бизнес эрхлэгчид талархаж байна.

 

Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд:

  • Метропласт ХХК Альфа Филтер ХХК
  • Оди тан ХХК
  • Хос АЗ ХХК
  • Эм Пи Ай Консалтантс ХХК
  • АОДЭ ХХК
  • Монгол маск эрдэнэт ХХК
  • Сэрүүн групп
  • Хөгжил трейд ХХК
  • Альянс тех ХХК

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404