‘’Ус-Амин-Эрдэнэ’’ гар зургийн уралдаанд идэвхтэй оролцоно уу
2019/09/19

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд дүүргийн Усан спорт сургалтын төвөөс ‘’Ус-Амин Эрдэнэ’’ гар зургийн уралдааныг зарласан байна.

Тус гар зургийн уралдаан нь хүүхдийн бүтээлээр дамжуулан тэдэнд усаа хайрлах эерэг сэтгэлгээг бий болгох, усны бие махбодод үзүүлэх эерэг нөлөөлөл, усаа хайрлах сэтгэхүйг суулгах, улмаар усан спортоор хичээллэх дадлыг олгох зорилготой юм. Энэхүү уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6-15 насны хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд уралдааны бүтээлийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авах юм.

Шалгаруулалтыг 6-9, 10-12, 13-15 гэсэн гурван насны ангиллаар явуулах бөгөөд амжилттай оролцсон хүүхдүүдийг усан спорт сургалтын төвд 1-3 сарын хугацаанд үнэ төлбөргүй хичээллэх эрхээр шагнах юм. Иймд дүүргийн Усан спорт сургалтын төвд хичээллэдэг болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид та бүхэн идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404