О.Баасанхүү: УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориудаар тарааж байна
2019/09/18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хоногийн өмнө намынхаа удирдлагад байсан хүмүүсийг цуглуулаад энэ асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд дэмжээгүй тухай мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл асуудалтай холбогдуулж дараах байр суурь илэрхийлээд байна. Тэрбээр “УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориудаар тарааж байна. Түүнийг нь гишүүд өлгөж аваад дэвэргэх ёстой болж таарлаа.

Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд очно. Ах нартаа загнуулна. Тиймээс л МАН-ын 12 нөхөр суугаад ярьсан юм билээ. Нэг их эх оронч царайлаад парламентаа тараах гээд ч байгаа юм биш.  Хэрэв МАН ийм шийдвэр гаргаж байгаа бол намаа татан буулгах хэрэгтэй. Үнэхээр тийм 34 хүн байгаа бол өргөдлөө өгчих хэрэгтэй. УИХ чадамжгүй бол тарах хуультай биз дээ” гэж сөрж сууна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404