АВТОМАШИНААС ЯЛГАРАХ НҮҮРСТӨРӨГЧ УРАГТ НӨЛӨӨЛВӨЛ БҮХ АМЬДРАЛЫН ТУРШ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ
2019/09/18

Белгийн Хасселт Их сургуулийн судлаачид агаар бохирдуулагч бодисууд ихэсийн ургийн хэсэгт олдсон нь эхийнхээ хэвлийд бойжиж буй хүүхдэд автомашин болон бусад  түлш шатаалтын дүнд үүсдэг нүүрстөрөгч шууд нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.

Судалгаанд Белгийн Хасселт хотын тамхи татдаггүй 25 эмэгтэйн ургийг лазер техникийн тусламжтайгаар шинжилжээ. Тэгэхэд замын хажууд ойр амьдардаг байсан эмэгтэйчүүдийн хувьд  ихэсийн нэг куб.милометрт 20 000 орчим нано хэмжээст тоосонцрууд илэрчээ. Харин замын хөдөлгөөнөөс хол амьдардаг эмэгтэйчүүдийн хувьд бусад түлшний шатаалтын улмаас ихэсийн нэг куб.милометрт нь 10 000 нано тоосонцрын хэсгүүд тодорхойлогджээ.

Эх болон ураг хоорондын нарийн зааг болох ихэсийн заагаар ээжийн амьсгалын замаар орж буй тоосонцорт ширхэгүүд нэвтэрдэг талаар хийгдсэн анхны судалгаа юм.

Агаарын бохирдол болон зулбалт, дутуу төрөлтийн хоорондын харилцан хамаарал өмнөх судалгаануудаар нотлогдож байжээ.

Автомашин, түлш шатаалтын дүнд ялгарах нүүрстөрөгч урагт  нөлөөлвөл тэр нь амьдралынх турш сөрөг үр дагавартай байдаг аж. Белгийн Хасселт Их сургуулийн профессор, тус судалгааг ахалсан Тим Наврот “Эхийн хэвлийд байх үе бол амьдралын хамгийн үнэт цаг үе, бүх эрхтэнүүд хөгжлийн шатандаа явж байдаг. Ирээдүйн хойч үеэ хамгаалахын тулд бид агаарын бохирдлын шууд нөлөөг бууруулах хэрэгтэй” гэжээ. Түүний хэлснээр Засгийн газрууд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай боловч  хүмүүс замын түгжрэлээс аль болох зайлсхийж, машины утаанаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэсэн юм.

Зарим улс орнуудаас агаарын бохирдлыг бууруулах бодитой ажил хэрэгжүүлж, хор уршгийг нь бууруулж байгаа боловч дэлхийн нийт хүн амын 90 гаруй хувь нь ДЭМБ-аас гаргасан агаарын бохирдлын стандартаас илүү бохирдолтой нөхцөлд амьдарч байна.

Эх сурвалж: Guardian

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404