“Ниссан Мотор” корпорацийн тэргүүн Хирото Саикава огцорлоо
2019/09/16

Автомашин үйлдвэрлэгч “Ниссан Мотор” корпорацийн тэргүүн Хирото Саикава суудлаа өгч байгааг Японы “Киодо” агентлаг дамжууллаа. Япондоо хоёрдугаарт бичигддэг автомашин үйлдвэрлэгч энэ корпорацийн тэргүүний үүргийг концерны удирдагч, “Ниссан”, “Рено”-гийн захирлуудын зөвлөлийн гишүүн, 63 настай Ясүхиро Ямаути түр гүйцэтгэх юм байна.

Харин Хирото Саикавагийн суудлыг залгамжлах хүн ирэх 10 дугаар сарын сүүлчээр томилогдоно. Хирото Саикава тэргүүний суудлаа өгснийг шинжээчид компанийн ашгийг нэмэгдүүлэх, Францын “Рено”-той түншлэлийн сайн харилцаагаа сэргээх гэсэн хүсэлтэй холбоотой гэж үзэж байна.

Хирото Саикава нь санхүүгийн луйвартай холбоотой дуулианаас болж огцрох шийдвэр гаргасан юм. Тэрбээр энэ суудалд байх хугацаандаа шагналт цалингаа нэмснээ хүлээн зөвшөөрч, хариуцлага үүрсэн нь энэ юм.

“Ниссан”-ы дотоод шалгалтаар Хирото Саикавад шагнал хэмээн үндэслэлгүйгээр 47 сая орчим иен буюу 434 мянган ам.доллар нэмж олгосон нь тогтоогдсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404