Монгол улсын 34 дэх ШИНЭ нам
2019/09/12

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачлан өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ намын хүсэлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хэлэлцэж бүртгэж авлаа. Тус нам Монголын улс төрийн 34 дэх намаар ийн бүртгэгдэж байна.

Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.

Ингэснээр дээрх “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл “ нам Монгол Улсад улс төрийн ажил явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404