Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн авто замыг нээжээ
2018/07/18

Энэ сарын 14-ний шөнө хүчтэй аадар борооны улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн авто замыг өнөө өглөө нээжээ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд орсон хүчтэй аадар бороо иргэдийн амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулаагүй гэж Ханбогд сумын ИТХ-аас мэдээлжээ.

Ханбогд суманд болсон байгалийн ноцтой үзэгдлийн улмаас Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн авто замын 127 хөвөө сэтэрч, хэд, хэдэн газар цууралт үүсчээ. Эвдэрсэн хэсгүүдэд замын цагдаагийн газрынхныг хүч нэмэгдүүлэн ажиллуулж буй аж. Уг замаар нийт 104 аж ахуйн нэгж,ийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийдэг юм байна.

Дашрамд сануулахад өнгөрсөн оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар энэ чиглэлийн авто замыг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлж, 2019 онд дуусгахаар төлөвлөж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404