Улсын цолтой бөхчүүдийг шинээр эрэмбэллээ
2018/07/18

Монголын Үндэсний бөхийн холбоо улсын цолтой 50-иас доош насны бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн тогтоожээ. Эрэмбийг албан ёсоор зарласан байна. Өнгөрсөн жилийн эрэмбээс энэ жилийн түрүү бөх Н.Батсуурь улсын арслан цолноос аварга цолтнуудын зургаад бичигдэж С.Мөнхбат аваргын дээр эрэмбэлэгдлээ. Улсын арслан, гарьдын эрэмбэд 2017 оны эрэмбэд өөрчлөлт ороогүй байна. Энэ жилийн наадамд шөвгийн дөрөвт үлдэж барилдсан Н.Жаргалбаяр заан амжилтаараа Ц.Мягмарсүрэн зааны өмнө бичигджээ. Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн нарын шинэ харцагууд эрэмбэд орж ирсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404