Л.Оюун-Эрдэнэ Нэр бүхий 6 компанийг Прокурорт өглөө
2019/09/05

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  Хөгжлийн  банкнаас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй нэр бүхий зургаан компанийг прокурорт шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал “Эрэл”,  “Хөтөл”,  ТОСК,  “Монгол драй милк”,  Капитал банк,  “Кю Эс Си” гэсэн зургаан компанийг Монгол төрд хохирол учруулж байна гэх үндэслэлээр Прокурорын байгуулагад шилжүүлж шалгуулахаар болсон байна.   Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн эрх ашгийг хамгаалж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субъект нь Улсын Ерөнхий прокурор юм. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол энэ болж байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзсэн. Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүйгээс 1.3-3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ зээл төлөгдөөгүйгээс  зээл олгох боломжгүй болоод байгаа” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404