3x3 сагсан бөмбөгийн хэсгээ тэргүүлж байна
2019/09/02

Дэлхийн 213 орныг эгнээндээ нэгтгэсэн сагсан бөмбөгийн дээд байгууллага FIBA 2019.08.29-ний өдөр хуралдаж Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд хамгийн амжилттай ахиц үзүүлж буй орноор Монгол улсыг нэрлэжээ.

Энэхүү баярт мэдээтэй давхцан “Ulaanbaatar MMC Energy” багийнхан 3x3 сагсан бөмбөгийн "Korea inje" дэлхийн гран при тэмцээнд оролцохоор мордсон бөгөөд тамирчид өнөөдөр эхний ялалтаа байгууллаа. Тэд АНУ-ын Принсетон багтай өрсөлдөж 17:15 оноогоор ялав. Принсетон баг нь 2019 оны Дэлхийн аварга баг юм байна. 

Манай сагсчид 16.50 цагаас дараагийн учраа болох Vitez багтай тоглож, 18:11 оноогоор мөн л ялалт байгуулж С хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404