УИХ-ын техникийн хэлтсийн даргыг орцонд нь үл таних хоёр хүн зодсон байна
2019/08/30

Өчигдрийн тухайд үг хэлэх гишүүдийн нэрс орохгүй, зарим гишүүдийн микрофон ажилласан зэрэг саатал үүсээд байсан. Харин үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар “хорлон сүйтгэх ажиллагаа” ч хэмээн дүгнэсэн.

Харин өнөөдөр санал асуулга авах болоход тэрбээр "Техникийн хэлтсийн даргыг орцонд нь үл таних хоёр хүн зодсон тул өнөөдөр ирэх боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс гар өргөж санал хураалтыг явуулна. Дэгийн тухай хуульд ч мөн заасан байгаа. Техникийн саатал албаар гаргаж байж магадгүй" гэсэн юм.

Чухам ямар учраас хэн “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулаад байгааг тэрбээр хэлсэнгүй. Бүдэг бадаг, таамаг төдий зүйлсийг УИХ-ын чуулганы танхимд өчигдрөөс хойш дарга нь ярьсаар байгааг зарим гишүүн шүүмжилж байгаа юм.

Техникийн сааталтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүд заримдаа өөрсдийн буруугаас саналаа эсрэг өгөөд шалтаг шалтгаан хэлдэг гэдгийг ч онцолж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404