Ш.Жаргалсайхан: Хуралдаанаас гарах шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрнө
2019/08/30

Завхан аймгийн Идэр сумын харьяат тэрбээр дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодоод ийнхүү ёс зүйгүй үйлдэл гаргасан юм. Энэ үйлдэлд нь тооцох хариуцлага нь түүний барилдах эрхийг нэг жилээр хасах хариуцлага байх талаар зарим хэвлэлүүд бичиж байна. Харин энэ талаар Улсын гарьд Ш.Жаргалсайханаас тодруулахад "Ёс зүйгүй үйлдэл гаргасандаа харамсаж байна. Хариуцлага хүлээлгэх талаах Бөхийн салбар хорооны дарга н.Жаннчивдорж гуай утасдаж хэлсэн. Мөнгөн торгууль байх оногдуулах юм байна гэж би ойлгосон" гэлээ.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын 4-ийн даваанд Дорнод аймгийн арслан П.Мөнхбатад тахим өгөх үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа нийт Монголын бөх сонирхогч ард түмэн, энэ спортыг сонгон хичээллэж үндэсний өв соёлоо өвлөн авч явж байгаа хүүхэд, залуусаас уучлал хүсэж байна.Өнөөдөр үндэсний их баяр наадмыг зохин байгуулах салбар хорооны хуралдаан болж тухайн асуудлыг хэлэлцэж байна хуралдаанаас гарах шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрнө.

Хүнтэтгэсэн: Монгол Улсын гарьд Ш.Жаргалсайхан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404