Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтаа бууруулсаар байна
2019/08/30

 Хятад улс нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах зорилтот ажлаа хугацаанаасаа 10 жилийн өмнө  биелүүлэх боломжтой байна гэдгийг олон улсын мэргэжилтнүүдийн явуулсан судалгаа харуулжээ. 
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан анхны улсуудын нэг болох Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын өсөлтийг 2030 он гэхэд таслан зогсоохоо амласан юм. 
БНХАУ-ын Нанжингийн их сургууль, Цинхуа их сургууль, АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид 2000-2016 оны хооронд Хятадын 50 хотод нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг судалсан бөгөөд нэг хүнд ногдох хэмжээ зэргийг тогтоосон юм. 
Хятадын эдгээр 50 хот нь Хятадын нийт нүүрстөрөгчийн ялгаруулалтын 35 орчим хувийг эзэлдэг бөгөөд тус улсын ДНБ-ий 51 хувийг эзэлдэг бүс нутаг юм. 
Судалгаагаар нэг хүнд ногдох ДНБ нь 21,000 ам.долларт хүрэхэд Хятадын ихэнх хотуудад нүүрстөрөгчийн ялгарал дээд цэгтээ хүрсэн үзүүлэлттэй гарч байжээ. 
Дэлхийн банкнаас гаргасан хүн амын цаашдын хэмжээ, эдийн засгийн хөгжлийн түвшингийн мэдээлэлд үндэслэн нүүрстөрөгчийн ялгарлын оргил үеийг загварчлахын тулд компьютерийн загварыг ашигласан гаргасан байна. 
Судалгаагаар Бээжин, Сиань, Ханжоу зэрэг хотууд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхийн тулд дэд бүтцийн байгууламжаа сайжруулахад анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэдгийг тусган харуулсан юм. 
Парисын хэлэлцээрийн амлалтын дагуу Хятад улс 2030 он гэхэд нүүрсний хүчлийн ялгаруулалтаа 2005 оны түвшнээс 60-65 хувь бууруулж, түүхий нүүрс ашигладаг гарган авдаг эрчим хүчний хэмжээг 20 хувь хүргэх, ойн бүс нутгийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404