2019 оны эхний хагаст Хятадын 3 сая жуулчин Европыг үзжээ
2019/08/27

Хятадын Аялал Жуулчлын Акедемийн мэдээлснээр энэ оны эхний 6 сарын байдлаар Хятадын 81.3 сая жуулчин гадаад орон руу явснаас 14 хувь нь буюу 3 сая нь Европын улсууд руу аялсан байна.

Визний хөнгөлөлттэй нөхцөл, байнгын нислэгийн тоо, хятад валютаар төлбөр тооцоо хийх боломж зэргээс шалтгаалан Европын орнууд руу явах Хятадын жуулчид нэмэгдэж буйг Хятадын Аялал Жуулчлалын Акедеми, HCG Аялалын групп, Аялал Жуулчлалын Интернет Агентлаг Ctrip -с хамтран гаргасан тайлан судалгаанд тэмдэглэсэн байна.

2018 онд 6 сая гаруй Хятадын жуулчид Европыг сонгосон бөгөөд, Хятадуудын аялах дуртай гадаадын 20 шилдэг газрын дөрөвний нэг нь Европын улсуудад байсныг уг тайланд дурджээ.

Ctrip-ийн мэдээлснээр Европ нь Азийн орнуудын дараагаар Хятадын жуулчдын очих дуртай газар бөгөөд Орос, Итали, Франц, Их Британи, Герман улсууд руу энэ оны эхний хагас хамгийн их аялсан байна.

Түүнчлэн Хорват, Латви, Словени, Болгарь, Эстони улсыг зорих Хятадын жуулчдын тоо эрс нэмэгджээ. Хорват руу аялах жуулчдын тоо гэхэд өнгөрсөн оныхтой харьцуулахад 540 хувиар өссөн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404