УИХ-ын гишүүдийн тоо 108 байх уу, 99 байх уу?
2019/08/26

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд байр сууриа нэгтгэх юм. МАН-ын бүлэг олон өдөр хуралдсаны эцэст өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ойлголцолд хүрсэн аж. Тодруулбал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд  УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалт тусгасан. Үүнээс эрх баригчид УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байхыг дэмжиж, харин гишүүдийн тоог 99 байхаар сонгосон байна. Харин АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлж буй.  

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд 90 гаруй зарчмын зөрүүтэй саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үргэлжлэн хуралдана. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлэн хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж дуусгаснаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404