Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар медаль хүртлээ
2019/08/26

Мэргэжлийн эрх олгох Олон Улсын бодибилдинг фитнесийн тэмцээнээс “Sweetymotion”хамтлагийн дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар алт, мөнгөн медаль тус тус хүртжээ.

Тэд энэ талаарх сэтгэгдлээ өөрстийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Ц.Сарнай ”"Хэдэн сарын турш намайгаа бат дэмжиж байсан хайрт хань, ээж аав, гэрийнхэн болон хөөрхөн 3 зулзагадаа баярлалаа" гэсэн бол Г.Сүндэрмаа "Анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. IFBB Professional League Pro Qualifier Олон улсын тэмцээнийг Монголд амжилттай зохион байгуулсан Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны хамт олондоо баярлалаа. Намайг анх энэ тэмцээнд орохыг санал болгож зоригжуулж өөрийгөө сорих боломжийг нээж өгсөн Угалзцэцэг багшдаа маш их баярлалаа" хэмээжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404