Мансууруулах бодис тээвэрлэж явсан дипломатчидын хэрэг шүүхэд шилжив
2019/08/26

ХБНГУ-д энэ оны тавдугаар сард 70 кг геройний төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Тодруулбал, тус улсын Дрезден хотын прокурор энэ сарын 12-ны өдөр уг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Германы ntv.de сайт мэдээлжээ. Харин шүүх хурлын тов хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Сануулахад, дээрх хоёр иргэдийг өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тэднийг ХБНГУ-ын хуулиар шийтгэгдэнэ гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404