Бахрейн улс навигацийн эрх чөлөөг хангах асуудлаарх олон улсын эвсэлд нэгдлээ
2019/08/20

Бахрейн улс АНУ тэргүүтэй Персийн хойгийн бүс нутаг дахь навигацийн эрх чөлөөг хангах асуудлаарх олон улсын эвсэлд нэгдэн орсон анхны Арабын улс болжээ. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын удирдагч, генерал Кеннет Маккензи мэдэгдсэн байна.   

“Бахрейны Хаант улс Их Британи, АНУ-тай нэгдэж, навигацийн эрх чөлөөг хамгаалах, тэнгисийн аюулгүй байдлыг дэмжих, бүс нутагт хурцадмал байдлыг намжаах үйл хэрэгт идэвхтэй оролцох шийдвэр гаргасныг өндрөөр үнэлж байна. Навигацийн эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн түрэмгийллийг таслан зогсооход үзүүлэх Бахрейн дэмжлэгийг бид өндрөөр үнэлж байна. Чөлөөт худалдааны урсгалыг заналхийлэх нь олон улсын шийдвэрийг шаардсан олон улсын асуудал бөгөөд Бахрейн улс энэ шийдвэрийн нэг хэсэг болж байгаад бид баяртай байна” хэмээн тэрбээр хэлжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404