Аймгуудын наадмууд ч жуулчид ихтэй байх нь
2018/07/12

Наадмын нээлт үзэхээр Сингапураас зорьж ирсэн уриалгахан инээмсэглэсэн Мишель бүсгүйтэй ярилцав.  Аялал жуулчлалын нэгэн компаниар зуучлуулан анх удаагаа Улаанбаатарт зочилж байгаа тэрээр Швед, Канад, Япон, Сингапурын аялагчидтай хамт яваа гэлээ.  Ойрхон суусан жуулчид бүгд улаан өнгийн ижил шүхэр барьцгаасныг нь харахад хамт яваа аялагчдыг нь андашгүй байлаа. . “Улаанбаатараас өөр газар наадам болох уу” хэмээн тэд асууна лээ. Тэрээр Улаанбаатарт  5 хонох бөгөөд морины уралдаан үзэж, хоттой танилцаж 2 өдөр саатаад орон нутгаар аялах гэнэ.

Улсын Их баяр наадмыг үзэхээр өнгөрсөн жил 80 мянган жуулчин ирж байсан бол энэ жил 90 мянга болон өссөн байна.  Баяр наадмыг үзэхээр ирж буй гадаадын жуулчид энэ жил илүү их байна хэмээн худалдаачид хэлж байв.  Жуулчдын худалдан авалт, хандлагыг харвал манай түүх соёлыг их сонирхож, Монгол дээл, хувцас,  цүнх, гоёл,  ноос, ноолуур, арьс шир, эсгий эдлэл гээд үндэсний соёлтой холбоотой бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байлаа. Жуулчид манай оронд нам гүм тайван орчинд өөрсдийгөө их ачааллаас чөлөөлж амрах, мөн Монголын нүүдэлчин ахуй соёлыг сонирхон ирдэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404