ИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлд хариу, тайлбар өглөө
2019/08/14

ИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж, хариу, тайлбар өглөө.  Тэрбээр, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах албан бичгийг Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн. Энэ албан бичигтэй танилцаж, Үндсэн хуулийн журмын тухай хуульд заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн хууль, журамтай. Энэ хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд оруулах санал, ажлын хэсэг, зөвшилцөх ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн зөвшилцөл, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцохыг Ардчилсан намын зөвлөлөөс хүсч байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404