ЦАГДААГИЙН ОЛИМП"-Д ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧИД 5 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2019/08/14

Дэлхийн "Цагдаагийн олимп"-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртэж олимпын салхийг амжилттай хагаллаа.

Тэмцээний эхний өдөр Жудо бөхийн төрлөөр эхэлж, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх хүрэл медаль хүртсэн бол 90кг жинд Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал, -100кг жинд дэслэгч Б.Жанчивдорж нар мөнгөн медаль, мөн 73кг жинд Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Өнөөдөр /2019.08.11/ Жудо бөхийн төрлийн 2 дахь өдрийн барилдаанд Эмэгтэй 78кг жинд МУ-ын гавьяат тамирчин Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, мөн эрэгтэй 66кг жинд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч ОУХМ С.Батгал нар барилдана.

Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404