У.Хүрэлсүх: "Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм бэ
2019/08/12

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.12/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг байлцуулан Тост, Тосон бумбын асуудлаар хэлэлцэв. Улмаар ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай байдлаар хэлэлцүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нартай уулзах үеэрээ Тост, тосон бумбын асуудлаар, "Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм бэ. Энэ бол анхнаасаа хууль зөрчиж олгогдсон. Энэнтэй нэр холбогдоод байгаа тэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулаад. Албан тушаалтнуудыг авлигалддаг байсан бол одоо ард түмнийг авлигалдах гэж оролдож байна. Тэр лицензүүдийг цуцлаж, Тост, тосон бумбыг улсын тусгай хэрэгцээнд ав” хэмээн ярьсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404