Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй эцэг эхчүүдэд хариуцлага тооцъё
2019/07/29

Амьдралын харгислал зүдрүүхэн амьдралтай айлын үр хүүхдүүдрүү эхлээд чиглэж очдог. Хорвоо хүртэл ийм өөдгүй,уруу доройг нь элэг барьдаг байна. Аав ээж нь хэр хариуцлагатай амьдарч,үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр биелүүлдэг хүмүүс юм бол доо.

Өнөөдөр ингээд харжээ байхад өөртөө арай л ахадсан ачаа үүрч яваа залуус,арай л эрт амьдралын хатуутай нүүр тулсан хүүхдүүд зөндөө олон байна.Тэднийг хараад ишш чааваас эцэг эх нь юуны төлөө амьдарч юу хийж бүтээж явсан хүмүүс юм бол доо гэж бодогдох юм даа. Дэрсхэн хөөрхөн 3 хүүтэй айл хөвгүүдээ 3 тийш нь хурдан морь унуулахаар өгчихсөн. Мань хоёр аймгийн төв дээр хийсэн ажилгүй хэвтэж байна.Ээж нь нэг хүүгийнхээ уяач залууруу утасдаж байгаа юм "200 мянган төгрөг яаралтай хэрэгтэй байна"гэж.                                      "Хүү чинь ганц хуруудаад сүрхий шаналгаатай хонолоо гэхчлэн ээжид нь ярихад "аа тэгээ юу,манай нөхрийн дүү нь айлын хүн болох гээд...мөнгө төгрөгний хэрэг их болоод... ийм л юм сөргүүлээд яриад байх шиг. Түүнд жаахан хүү нь шөнөжин уйлагнаж хоносон,ганц хуруудсан эд нар бол ер падлий алга. Яацарцан эх хүн гэхээрээ ийм хөлдүү,төмөрлөг үр хүүхдээсээ хөндий хүйтэн болчихдог байна.

Тийм ээждээ тэр 10 настай хүү гомдох эрхтэй.\Өдрийн сонины 147-р дугаар \.Үнэхээр хүний ёсоор өсгөж хүмүүжүүлж чадахгүй бол яагаад төрүүлсэн юм. Үүрэг хариуцлагаа үр хүүхдийнхээ өмнө ухамсарлаж чадаагүй эцэг, эхэд хариуцлага тооцох нь шударга ёс шүү дээ.              Хаа байсан Өвөрхангайгаас зүүн хязгаарлуу бараг мэдээ ороогүй нялх байхад нь хүүхдээ явуулсан байхын.Хүү тэр айлын хотонд 10 жил амьдрахдаа сумын төв орж нэг ч үзээгүй, өглөөнөөс үдэш хүртэл хамаг хүнд хүчир ажлыг хийж, сэтгэл санааны маш их гутралд орсон байсныг өнгөрсөн хойно нь л хүүхдийн байгууллагын мэргэжилтэнүүд шинжээчид тодорхойлсон.

Харин тэрхүү талийгаач хүүгийн хөлс мөнгийг эцэг эх хоёр нь сар бүр аваад сууж байжээ. 10 жилийн хугацаанд нэг ч удаа хүүгээ эргэж тойрч уулзаагүй аав ээж хоёр. Иймэрхүү гунигтай,шимширмээр жишээ олон байдаг юм байна. Яг үнэндээ мэргэжлийн байгууллагын судалгаагаар бол өнчин өрөөсөн хүүхдийн эрх зөрчигдсөн нь цөөн юм.Харин элэг бүтэн ээж аавтай гэр бүлд л хүүхдийн эрхийн асуудал хамгийн ноцтой түвшинд байдаг юм байна.

Тэдгээр хүүхдүүд,арчаагүй муу эцэг эхийнхээ төлөөсөнд юу эсийг үзэж юу эсийг хийж явна вэ. Насанд хүрээгүй хүүхдээ бусдад зарж зарсан мөнгөөр нь амьдарч буй ээж аавуудыг зохих байгууллагууд нь олж тогтоох цаг болжээ. Тэднийг хуулийн өмнө дуудах цаг нь нэгэнт болсон байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж ирсэн ээж аавтай хүүхэд рүү амьдралын харгислал онож очдоггүй.Амьдрал хэзээ ч тэднийг элэг барихгүй,дорд үзэхгүй.

Тийм хүүхдүүдийг муу муухай бүхнээс бүрэн хамгаалдаг бат цайз нь сайн аав ээжүүд.Муу бүхэн мууг л чиглэж очдог.Сайн бүхэн сайныг чиглэж очдог.Амьдрал ийм л ажээ.Үр хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээж хөдөлмөрлөөгүй хүн өөр хэний ч юуны ч өмнө үүрэг хариуцлага хүлээж хөдөлмөрлөж чадахгүй.Энэ бол эцэг эх хүний хувьд хамгийн хүн чанаргүй,ёс суртахуунгүй,увайгүй,муу хүмүүсийн төгс жишээ.

Эх сурвалж: ФБ хэрэглэгч 

Soyoloo Soyol
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404