Цэцэрлэг, сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа
2019/07/25

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс өнөөдөр дүүргийн сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тодруулбал дүүргийн гуравдугаар хороонд байрлах 50 болон 10 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцаж ажил гүйцэтгэж буй компани болон холбогдох албаны хүмүүст хугацаандаа барилгын ажлаа хүлээлгэн өгч, хүүхэд багачуудаа хүлээн авах үүрэг, чиглэл өглөө.

Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын санхүүжилтээр 19 дүгээр хороонд баригдаж буй барилгын ажлын явцтай танилцлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404