Баярлаж байгаад хүний аминд хүрч, усанд осолдож амиа алдав
2019/07/13

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт орчимд 26 настай эрэгтэй, Хан-Уул дүүрэг Яармагийн орчимд 40 настай эрэгтэй,  Сонсголонгийн гүүрний орчимд нэг хүн амарч зугаалж байхдаа усанд осолдож амиа алджээ.

Түүнчлэн баяр наадам тэмдэглэж архидан согтуурснаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд ах дүү хоёр хамт архи ууж байхдаа нэгийгээ хутгалж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Эл хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404