АНУ-д зохион байгуулсан парад өртөг 1,2 сая доллар
2019/07/10

Долоодугаар сарын дөрөвний өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын баяраар зохион байгуулсан цэргийн парадын өртөг 1,2 сая доллар болсон гэж Пентагоноос авсан эх сурвалжтайгаар  CBS мэдээллээ. 

Энэ үнийн дүнд танк, цэргийн машинуудын тээвэрлэлтийн зардал болон сөнөөгч онгоцнуудын нислэгийн зардал багтсан бөгөөд цэргийн албаны төсвөөс энэ хөрөнгийг гаргасан гэж Пентагон онцолсон байна. 

Эргэн сануулахад, долоодугаар сарын хоёрны өдөр Трамп мэдэгдэл хийн, АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр танк болон бусад хуягт техник оролцсон парад болно гэж мэдэгдсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404