Ногоон барилгын сонгодог жишээ болсон Шанхайн нисдэг машины цамхаг
2018/02/11
Нисдэг машин гэхээр шинжлэх ухааны уран зөгнөлт ямар нэгэн зүйлийн талаар өгүүлэх гэж буй мэт санагдаж байна уу? Тэгвэл таны зөв. Үнэхээр уран барилгын уран зөгнөлт бүтээл болсон “Smart Power Long” хэмээх цамхаг Шанхай хотноо сүндэрлэнэ. Энэ нь ирээдүйн нисдэг машин буюу дронуудыг хүлээн авах зогсоолтой, 50 мянган мод, бут бүхий ногоон барилгын бүх шийдлийг агуулсан, өвөрмөц төлөвлөлт, шийдэлтэй барилга юм.
Түүнчлэн 2017 оны эхэн үеэс нисдэг таксины үйлчилгээ явуулж эхэлсэн Дубайн хөрөнгө оруулагчид ч нисдэг машин-дронд зориулсан үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Харин энэхүү дрон машины цамхаг барих санаачилгыг “RA+D” компани 2015 онд анх гаргасан бөгөөд 2020 онд бүрэн дуусч, ашиглалтад орох юм байна.
Ихэнх хэсгийг нь орон сууцны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн уг барилгын загварыг Хятадын луугийн урлагаас санаа аван гаргажээ. Барилгын гадна талд дрон машинуудад зориулсан цэнэглэгч станцуудыг суурилуулах гэнэ. Түүнчлэн нүүрстөрөгчийн давхар ислийг олж илрүүлэх 180 төхөөрөмжийг суурилуулж, олон тооны мод, бут сөөг төлөвлөсөн нь орчны агаарыг цэвэршүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж архитекторууд тооцоолжээ.
Байгальд ээлтэй бүтээн байгуулалтыг эрхэмлэх болсон дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, энэхүү барилгын эд анги бүрт цэвэр технологийг ашигласан байна. Тухайлбал, бохир усыг дахин ашиглах боловсронгуй системийг төлөвлөснөөр барилгад “ургах” бүх л ургамал, модыг услах боломжтой аж.
Цамхаг дахь босоо чиглэлийн цахилгаан станц нь нар, салхи, ус, газрын гүний дулааныг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, өөрөө өөрийгөө бүрэн хангах эх үүсвэртэй болох юм. Олон төрлийн зориулалт бүхий энэхүү барилга нь хурлын төв, усны биологийн лабораториуд, орон сууцнуудыг багтаажээ. Шанхайн Пудонг дүүрэгт баригдах тус төслийн нийт төсөвт өртөг 600 сая ам.доллар юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
5 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
8 сарын өмнө
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
8 сарын өмнө
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
8 сарын өмнө
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
8 сарын өмнө
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
8 сарын өмнө
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
8 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
8 сарын өмнө
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
8 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
8 сарын өмнө
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
8 сарын өмнө
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
8 сарын өмнө
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
8 сарын өмнө
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
8 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
8 сарын өмнө
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
8 сарын өмнө
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
8 сарын өмнө
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
8 сарын өмнө
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
8 сарын өмнө
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
8 сарын өмнө
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
8 сарын өмнө
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
8 сарын өмнө
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
8 сарын өмнө
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
8 сарын өмнө
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
8 сарын өмнө
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
8 сарын өмнө