БНАСАУ, ОХУ хилийн худалдаа гурав дахин өсжээ
1 сарын өмнө

БНАСАУ, ОХУ хоёр талын харилцаагаа бэхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж буй үед хоёр улсын хилийн худалдааны энэ оны эхний улирлын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өсжээ.

Владивосток хот дахь БНСУ-ын Ерөнхий Консулын газрын мэдээлснээр, 2019 оны эхний гурван сард БНАСАУ болон ОХУ-ын Алс дорнодын бүс нутгийн худалдаа 10.69 сая ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн онд энэ үзүүлэлт 3.72 сая ам.доллар байжээ.

Энэ оны эхний улиралд ОХУ-аас БНАСАУ руу 10.67 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон бол БНАСАУ-аас ОХУ руу 20 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Хоёр талын худалдааны ихэнх хувь буюу 9.08 сая ам.долларыг газрын тосноос гаралтай бүтээгдэхүүн эзэлсэн байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа уулзахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын хилийн Владивосток хотноо айлчилж, талууд хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцсон билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404