11 компанид уралдаанч хүүхдийн даатгалын зөвшөөрөл өгсөн байна
2019/07/08

Санхүүгийн зохицуулах хорооноос 11 компанид уралдаанч хүүхдийн даатгалын зөвшөөрөл өгсөн байна.  Хурдан морь унаж байгаа уралдаанч хүүхдүүд 100 мянган төгрөгөөр даатгагдаад, даатгалын нөхөн төлбөрт 20 хүртэлх сая төгрөг байхаар холбогдох байгууллагууд тохирчээ. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос “Иргэд уяач нар хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагч талтай харилцан тохиролцоно” гэдэг мэдээлэл гаргасан. Гэтэл энэ “харилцан тохиролцоно” гэхээр наадам дээр маргаан үүсэж байна. Заавал 100 мянган 30 мянган төгрөгөөр даатгуулж болох нь гээд маргаад байгаа юм. Өнгөрсөн жил бид хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгуулсан хүүхдүүдийг. Тэгэхэд дээд хэмжээ нь таван сая төгрөгийн нөхөн төлбөр олгож байгаа юм. Энэ нь муугаар хэлээд хүүхэд бэртвэл зардалд нь хүрэхгүй байгаа юм. Харин 100 мянгаар даатгахаар 20 сая төгрөгийн нөхөн олговор олгож байна гэдгийг энэ үеэр хэлэв. Тэгвэл наадамтай холбоотой уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж хүргүүлж, хүүхдийн нас, стандартыг хангасан эсэхийг хянаж байгаа гэв.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404