Наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна
2019/07/08

Төв цэнгэлдэх орчимд энэ жил хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Нэг дүүргээс 80 худалдаа үйлчилгээний цэг гарна. Давхардсан тоогоор нийт 400 улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгосон. Мөн ахуйн хийний аюулгүй байдлыг хангах тал дээр онгойлон хяналт тавьж ажиллана. Явуулын лаборатори ажиллана” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан юм.

Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин “Баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Урьд жилүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс наадмын зардлыг гаргадаг байсан бол энэ жил төсөвтөө тусгаад өгсөн. Цэнгэлдэх хүрээлэнд автоматаар удирдах боломжтой гэрэлтүүлгийг бүрэн тавьсан. Цэнгэлдэхийн гадна дотор тохижуулалт, зам нөхөх, шинээр талбай барих, бие засах газрын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлууд бүгд төлөвлөгөөний дагуу хийгдсэн. Цэнгэлдэхийг тойроод долоон барилга баригдаж байгаа. Энэ барилгууд ашиглалтад орохоор машин тавих зогсоолоос авахуулаад наадам хийх талбай улам хумигдсаар байна. Цаашдаа шинэ цэнгэлдэх хүрээлэн  барих ажилдаа эрчимтэй орохгүй бол болохгүй гэсэн дүгнэлттэй байна. Хаана барих вэ гэдэг дээр шийдэж чадахгүй байна” хэмээв.

Үндэсний бөхийн салбар хорооны хурлаар 2017, 2018 онуудад сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийн асуудал яригдаж, эдгээр бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргаад байна гэж Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэллээ.

Хүй долоон худагт зургаан насны хурдан морьдын уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. Мөн 11-12-нд “Соёлын наадам” болно гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярилаа.

Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх орчимд нийт 2500 авто машины зогсоол бэлдсэн байна. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий продюсерээр соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, хөдөлгөөний ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир сонгогдон ажиллаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404