Унаач хүүхдээ даатгуулахдаа даатгагчтай харилцан тохиролцоно
2019/07/05
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-т “хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;” гэж заасан бөгөөд энэ дагуу хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөлд даатгалаас нөхөн төлбөр олгох чиглэлээр 11 даатгалын компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж баяр наадам болон бусад уралдааны үеэр худалдан борлуулж, хэрэглэгч, уяачдад хүргэн ажиллаж байна.
 
Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүний бүртгэл болон бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй даатгалын компаниудын салбар, төлөөлөгч, зуучлагчтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://frc.mn/daatgal  хаягаас авах боломжтой.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404