Ангараг дээр АНУ-ын далбааг мандуулна
2019/07/05

Тун удахгүй Америкийн сансрын нисэгчид Ангараг гариг дээр бууж, тэнд АНУ-ын төрийн далбааг мандуулна гэж Дональд Трамп Тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ үг хэлэх үеэрээ амлалаа.

“Бид Сар руу тун удахгүй эргэн очно, мөн ойрын үед Ангараг гариг дээр Америкийн далбааг мандуулна гэдгийг та бүхэн мэдээсэй гэж би хүсч байна” хэмээн Трамп мэдэгджээ. 

Энд дуулгахад, Сар болон Ангараг гаригийг эзэмшихэд НАСА-ийн төсөвт нэмж 1,6 тэрбум ам.доллар гаргах болсон тухай Трамп тавдугаар сард мэдэгдэж байлаа. Энэ нь 2020 оны санхүүгийн жилд НАСА-г 21 тэрбум ам.доллараар санхүүжүүлэхээр төлөвлөсөн дээр нэмэлт болгон оруулж буй зардал юм. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа Сар руу автомат аппарат болон нисэгчтэй хөлөг илгээх, энэ хөтөлбөрийг сансар, нэн тэргүүнд Ангараг руу аялал зохион байгуулахад чухал алхам болгон ашиглахад бэлтгэж эхлэхээр шийдсэн. Америкийн мэргэжилтнүүд тооцоолж байгаагаар 2024 онд Саран дээр буух бол 2030-аад оны дунд үеэр Ангараг руу сансрын нисэгчдээ илгээх аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404