Жастын Ш.Батхүүд хамааралтай 98 тэрбумын өртөг бүхий нэр бүхий 185 обьект байна
2019/07/04

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  мэдээлэл хийхдээ “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн мэдлийн 98 тэрбумын өртөг бүхий нэр бүхий 185 обьект байна гэсэн жагсаалтыг сэтгүүлчдэд өгсөн билээ. Ш.Батхүүг улсад учруулсан хохиролоо барагдуул гэхэд мөнгө байхгүй хэмээн мэдүүлэг аж. Тиймээс энэ мягаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан хүмүүсийн мэдээллийг зарлах нь зүйтэй хэмээн үзсэн аж.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байхдаа “Жаст”-ын Ш.Батхүү нартай холбоотой тодорхой хэмжээний эд зүйл битүүмжлэгдсэн байгаа гэдэг мэдээлэл өгч, хэвлэлүүд энэ мэдээллийн нууцаас гаргах нь зүйтэй гэж шаардлага тавьж байсан. Үүний дагуу ЗГХЭГ-аас АТГ-т хүсэлт тавьж Жастын Ш.Батхүү  болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбумын өртөг бүхий нэр бүхий 185 обьект байна гэсэн жагсаалтыг авсан. Үүнийг та бүхэнд ил болгож байна.” Гэсэн юм. Түүний хамаарал бүхий 185 обьектийн мэдээллийг хүргэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404