Хүүхэд хөгжлийн танхимыг тохижуулахад 38’000’000 төгрөгийн хандив цугларлаа
2019/07/03

Энэ жилийн хандивын тэмцээнд салбартаа тэргүүлэгч “Энержи Ресурс”, “Оюу Толгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Улз Групп”, “Redpath”, “Даян”, “SES Resource”, “Хос Хас”, “SGMS”, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” зэрэг байгууллагуудын баг тамирчид оролцлоо.

Дээрх байгууллагууд нийт 38’000’000 төгрөгийн хандив өргөсөн бөгөөд энэхүү хандив нь Өмнөговь аймгийн ЕБС-иудад “Хүүхэд хөгжлийн төв” байгуулах санаачилгыг дэмжин тус төсөлд нэмэлт санхүүжилт хэлбэрээр зарцуулагдах бөгөөд энэхүү хөгжлийн төвд сургуулийн дэргэдэх сайн дурын клубүүд, сургуулийн узел байгуулах болон сургуулийн хэвлэл зэрэг  үйл ажиллагааг дэмжин хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад сурагчдыг өөрсдийн сонирхол хоббигоор дамжуулан хөгжүүлэхэд чиглэсэн төв байх юм.

Энэхүү төсөл уул уурхайн тулгуур бүс болох Өмнөговь аймгийн хүүхдүүдийн хөгжлийн төлөө зориулагдаж буй тус аймгийн Боловсрол Соёлын Газраас хэрэгжүүлж буй томоохон цар хүрээтэй төслийн нэг хэсэг юм.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань үргэлж хөгжин, дэвжиж байг!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404