Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олголоо
2019/07/02

Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон. Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор зургадугаар сарын 19-ний өдрийн хурлаар шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн дагуу шинэ цолтнууд наадмын өмнө нэмэгдэж, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Ч.Хөхчирэнгэрт Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар баяр хүргэж, чимгийг нь гардуулсан байна.

Харин өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт унасан аймгийн арслан Б.Эрдэнэхүүгийн улсын начин цол олгохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлаад байгаа ч одоогоор ямар нэгэн шийдвэргүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404