Байнгын асаргаанд байдаг хүүхдүүдэд гэрээр явуулын үйлчилгээ үзүүлнэ
2019/07/01

Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ээлжит 2-р хуралдаан болов.

Тус хуралдаанаар Байнгын асаргаанд байдаг хүүхдүүдэд гэрээр явуулын үйлчилгээг үзүүлж, эцэг эхчүүдийн уулзалт, ярилцлага зохион байгуулах, тэдгээр хүүхдүүдийг төрийн байгууллагуудын харьяалалд авах ажлыг зохион байгуулна. Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй 93 хүүхдийн эцэг эсвэл эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг аймгийн төсвөөс төлөх асуудлыг шийдвэрлэх, Шинэ Мөрөн хорооллын 135 айлын түрээсийн орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахад тодорхой квот олгохоор болов.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд хандсан сургалт, мэдээллийн ажлыг эрчимжүүлэх, хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалт буюу 25 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгж байгууллагуудад 1 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах, тухайн ажилтны ажиллах тохируулгат орчныг байгууллагуудад бий болгох асуудлыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг дараагийн ээлжит хуралдаанаар буюу ирэх 9-р сард эргэн хяналт хийж  үр дүнг тооцохооор болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404