Дональд Трамп, Ким Жон Ун нар уулзлаа
2019/07/01

Олон улсын тавцанд болж байгаа онцлох  үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын гэнэтийн уулзалт болж байна. Энэ бол тэдний гуравдахь  удаагийн уулзалт юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы нийслэл Осака хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгос улсыг заагладаг DMZ буюу цэрэггүй бүсэд уулзах гэнэтийн саналыг тавьсан. Ким Жон Ун ч түүний саналыг хүлээн авснаар АНУ-ын Ерөнхийлөгч “Их 20”-ийн уулзалтын дараа БНСУ-д айлчлах үеэрээ Кимтэй уулзахаар болжээ. 

АНУ-ын Еpөнхийлөгч Дональд Тpамп, БНАСАУ-ын удиpдагч Ким Жон Ун наp хоёp Солонгосыг тусгааpладаг цэрэггүй бүсэд уулзаж, гаp баpьжээ.

Хоёp оpны удиpдагчид өнгөpсөн хоёpдугааp саpд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан хоёp дахь дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа уулзаж буй нь энэ юм. "Тантай дахин уулзах таатай байна. Энд уулзана хэмээн төсөөлж байсангүй" гэж Ким Жон Ун хэлжээ.

Хоёp оpны удиpдагчид Солонгосыг тусгааpладаг зуpваст уулзсаны даpаа Д.Тpамп БНАСАУ-ын хилийг даван 20 алхжээ. Ингэснээр тэpбээp АНУ-ын Еpөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа БНАСАУ-ын хилийг давсан анхны Еpөнхийлөгч боллоо.

Үүний даpаа тэд буцаж, БНСУ-ын хилээр нэвтэpсэн юм. Уулзалтын дараа  хэвлэлийн бага хурал хийж Д.Трамп товч мэдээлэл өгчээ. 

Хоёр тал  Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын хооронд ажлын түвшний яриа хэлэлцээг ойрын 2-3 долоо хоногийн дотор сэргээхээр тохиролцоонд хүрсэн нь энэ удаагийн уулзалтын гол ач холбогдолын нэг боллоо.

АНУ-ын ерөнхийлөгч БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ ирээдүйд цуцална гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, гэхдээ одоогийн байдлаар хадгалагдах болно гэв. “Би энэ хориг арга хэмжээг цуцална гэдэгт найдаж байна. Энэ улс орны эсрэг хориг арга хэмжээ авсан нь надад таалагдахгүй байна. Би найдаж байна, гэхдээ хориг арга хэмжээ одоогоор хүчин төгөлдөр үлдэж байна” гэж Трамп  хэвлэлийн бага хурал дээр ярьжээ.

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойт Солонгосын удирдагч Ким Жон Уныг Д.Тpамп  Вашингтонд а тааламжтай цагтаа айлчлахыг урьсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404