Даамны Азийн аваргаас их мастерууд төрлөө
2019/07/01

Узбекистан улсад болж буй Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөлөө. Энэ төрлөөс манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Баатарсүхийн Мөнхжин, эмэгтэй ангилалд аваргалсан Баярын Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан байна.

Тэрчлэн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медалийн эзэд болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404