Өнөө орой Төв талбайд “Хурд”ынхан тоглоно
2018/07/11

Рок поп урсгалаар олон жил уран бүтээлээ туурвиж буй Монголын ах дүү хамтлагийн нэг “Хурд” энэ жил 25 нас хүрч байгаа. “Эх орон”, “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй” зэрэг сонсогчдын зүрх сэтгэлд хүрч, чихэнд хоногшсон олон дууг амилуулсан “Хурд” хамтлаг ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайд нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна.  Хүндэтгэлийн тоглолт өнөөдөр төв талбайд 20.00 цагт болно.

Сонирхуулахад, хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ. Түүнчлэн хамтлагийнхан 20 жилийн ойгоороо Монголын урлагийн түүхэнд анх удаа 'Алтан пянз' хэвлүүлсэн юм.  Тус пянзыг АНУ-ын 'Erika records' студид хийлгэсэн байдаг. Пянзанд “Хурд” хамтлагийн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтжээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404