17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний ордтой холбогдсон гэдгийг тодотголоо
2019/06/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  нэр бүхий 17 шүүгчийг ямар шалтгаанаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тухай зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны зургадугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн гэж  тодосгожээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан өчигдөр болж  үүний дараа дээрх зарлигийг гаргасан байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулах гэсэн боловч "Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа  үргэлжилж  байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн 17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний ордтой,  дөрвөн шүүгч нь Эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон" гэдгийг тодотголоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404