Хятад Канадын гахайн махны импортод хориг тавьлаа
2019/06/26

Хятадын эрх баригчид Канадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ. Мал эмнэлгийн хуурамч гэрчилгээтэй холбоотойгоор ийм арга хэмжээг авсан тухай Хятадын Канад дахь Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудаст тэмдэглэжээ.

“Саяхан Хятадын гаалийн байгууллагууд Канадаас Хятад руу экспортолж буй гахайн махан дахь рактомпамин буюу үхэр болон гахайн булчингийн массыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт тэжээл болгон ашигладаг бодисын үлдэгдлийг шалгасан байна. Үүний дараа Хятадын тал Канадын компаниудаас орж ирдэг гахайн махны импортыг даруй зогсоож, энэ асуудлаар шалгалт хийхийг Канадын талаас хүссэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Шалгалтын дүнд маханд дагалдан ирсэн мал эмнэлгийн гэрчилгээ хуурамч байсныг илрүүлжээ. Энэ хэрэгт ихээхэн ач холбогдол өгч, Хятад руу хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аюулгүй байдлын үр дүнтэй арга хэмжээ авна гэж найдаж байгаагаа Хятадын тал илэрхийлсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404