“Бээжин-2022" тэмцээнийг зохион байгуулах газрууд 2020 он гэхэд бэлэн болно
2019/06/26

Олон улсын олимпын хорооны 134 дүгээр чуулганд "Токио-2020", "Бээжин-2022", "Парис-2024" Олимпын наадмыг зохион байгуулах хороод наадмын бэлтгэлийн үйл явцын талаарх илтгэлээ ирүүлсэн байна.

“Бээжин-2022 өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо “маш сайн” тайлан ирүүлсэн” гэж ОУОХ мэдээлжээ. Бээжингийн Олимпын наадмын бүх тэмцээнийг зохион байгуулах газрууд 2020 он гэхэд бэлэн болох бөгөөд 2020 оны хоёрдугаар сард эхний туршилтыг хийх ажээ.

2022 оны өвлийн Олимпын наадам Хятадын олон сая иргэдэд спортоор хичээллэх эрмэлзэл төрүүлнэ хэмээн найдаж байгаа бөгөөд 300 сая хүнийг өвлийн спортоор идэвхтэй хичээллүүлэх зорилт тавьжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404