Хүүхдүүдээ хөгжүүлж хамгаалах чиглэлээр саналаа өгөөрэй
2019/06/24

Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн ажлын төлөвлөгөөнд саналаа өгнө үү Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийн хэрэгжилтийн хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 270 дугаар тогтоолоор 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Тогтоолын дагуу “Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлахаар шийдвэрлэсэн тул төлөвлөгөөний төслийг боловсруулахад эцэг эх, хүүхдүүд, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн санал чухал ач холбогдолтой юм. Тиймээс та бүхнийг Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн ажлын төлөвлөгөөнд саналаа өгөхийг хүсч байна. Саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын пэйж хуудасны коммент болон чатаар илгээж болно.

Мөн 99914611 дугаарын утсаар, мессежээр саналаа өгөөрэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404