Сэлэнгэ аймгийн наадам 4,5-нд болно
2019/06/21

Өнөө жил Сэлэнгэ бусад аймгуудаас хамгийн эхэнд буюу долдугаар сарын 4,5-нд наадах тов гараад байна. Сэлэнгэ нутагт өнөө жил Б.Орхонбаяр арсланг хурцлах болов уу гэсэн таамаг их байгаа бөгөөд аймгийн заан С.Оргилбаатар, аймгийн заан Д.Төрболд, аймгийн заан Н.Энхжаргал нар хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна.

Тус аймгийн наадам улсын цолтон барилдахгүй хаалттай 256 бөх барилдах сураг байгаа юм. Сэлэнгэ аймгийн бөхчүүд Таван толгойн баазад бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлээ базааж байна. Долдугаар сарын 6,7-нд Өмнөговь, долдугаар сарын 8,9-нд Дундговь, Өвөрхангай аймгууд наадмаа хийнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404